мэдэгдэл
[Анхааруулга] Шалгалтын агуулгыг өгөх эсвэл задруулах нь хууран мэхлэлт юм!
2025 оны зургадугаар сарын 13
БҮГД
- Шалгалтын асуулт, хариултыг дуу, дүрс бичлэгээр авах, цээжлэх, эсхүл гуравдагч этгээдэд тараах, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр тараах, аливаа хэлбэрээр ашиглах нь оюуны өмчийн эрхийг зөрчиж, ноцтой зөрчилд тооцогдоно.
- Шалгалтын явцад болон дараа нь ямар нэгэн хууран мэхлэлт илэрвэл шалгалтыг зохион байгуулагч (Японы сан) шалгалт өгөгчийг дахин шалгалт өгөхийг хориглох, шалгалтын оноог хүчингүйд тооцох,/эсвэл Шалгалтын дүн мэдэгдэхгүй байх (шалгалтын хураамжийг буцаан олгохгүй) зэрэг хатуу арга хэмжээг даруй, зохих ёсоор авна.
- Мөн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл илэрвэл яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу арга хэмжээ авах болно.
Хэрэв та шалгалт өгөх гэж байгаа бол шалгалтын болзлыг уншиж, дагаж мөрдөхөө мартуузай.